Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгээгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданы шийдвэр гарсан өглөөнөөс дараагийн Ерөнхий сайдын суудалд горилогчид нэгнээ харлуулах ажил ил далд явж эхэлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Хамтарсан Засгийн газрыг унагаасан гэх автортой харлуулсан мэдээллүүдэд сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн сэтгэгдлийг үлдээжээ. Тэрбээр:
"Учрал унагая гэхээр уначихдаг “Засгийн газар”, “Ерөнхий сайд” байвал өөрсдөндөө гомдох хэрэгтэй
Хэрвээ Учралын хүслээр унадаг нь үнэн бол ийм Засгийн газартай байгаад ч яадаг юм бэ?
Учралыгаа харин хажуугаас нь олон удаа түгжилдсэнийг өнгөрсөн өдрүүдэд харлаа шд. Уранаа бүгдээрээ явуулъя улс оронд хэрэгтэй гэчихэнгүүтээ л уранынхаа хар барааныг түүнд наах гэж үзсэн. Тэгснээ Учралыг заналхийлсэн гээд нэг хүнийг хориулчихсан. Яг үнэндээ Учрал энэ хүнийг хориод өгөөчээ гээгүй юм байна лээ шд.
Зүгээр Учралыг муухай харагдуулах гэж хажуудахууд нь түгжилдсэн. Яахав унасан хүүхэд ууртай, ямар нэгэн буруутан олох ёстой.
Түүнийгээ Учрал ингэчихлээ гээд сошиалд тарааж байх шиг байна. Бүгдийг нь хараад мэдэрч буй хүний хувьд хэлье, Учралаас болоод унаагүй ээ уучлаарай!!!
Иргэдийн амьжиргаа яасы
Ажлын байр яасы
Хөрөнгө оруулалт яасы
Цалин хөлс яасы
МАН дотроо зодолдсынмуу яасы
Яагаа ч үгүй, бүгд сайн сайхан байцгаасан юм уу.
Одоо наад явахгүй үлгэрээ яриад түүндээ итгэчих гээд явдаг ядруу зангаа тат.
Унасан шалтгаанаа өөрсдөөсөө хай бронуудаа, бойюуудаа
Учрал бүх галыг чинь өөр дээрээ авч, чимээгүй ажилласан.
Харин тэр ТӨГРӨГ нуурыг төрд авдаг шийдвэрт тань алга ташъя Н.Учрал сайдаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна