Зургаадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар хүүхдэд зориулсан ямар арга хэмжээ хаана болох талаар болох мэдээлэл хүргэж байна. Монгол Улс хүүхдийн баярыг 1952 оноос тэмдэглэж эхэлжээ. СҮХБААТАРЫН ТАЛБАЙД: МОНГОЛ ХҮҮХДҮҮД-2025

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.
Баярын онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн- Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар-МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана. Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ.
THE CORPORATE HOTEL AND CONVENTION CENTRE-Д 17:00 ЦАГТ:

Анир саунд рекордс-оос зохион байгуулж буй "Cinemato" тайлбарт танин мэдэхүйн тоглолт.
CINEMATO тайлбарт танин мэдэхүйн бүх насныханд зориулсан тоглолт нь төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны поп оркестрын тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр дахин үзүүлэх гэж байна.
Disney, Studio Ghibli, DreamWorks-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим, нүд баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан, хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөх бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ үзэх боломжтой.
МҮЭСТО-Д 11:00 ЦАГТ.

"Цоглог энтертайнмент"-аас "Харри Поттер ба Гэрэл Сорогчид" хүүхдийн жүжиг тоглоно. Ирсэн хүүхэд бүрд Харри Поттерийн шидэт саваа бэлэглэнэ.
Z'TERRA, ZAISAN HILL COMPLEX-Т 15:00 ЦАГТ:
Улаанбаатар хотын хамгийн том задгай талбай болох "Зайсан хилл" цогцолборын 3 давхарт Z'terrace-д Тоглоомын болон Дэлгэцийн дүрүүд амилж, Ид шидийн гайхамшиг биелж хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөж, эцэг эх, хүүхдийн хамт нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа бүтээлцэхэд бэлэн болжээ.
Тоглолтод:
Хүүхэд багачууд маань дуртай тоглоомын дүрд хувиран ирж Cosplay тэмцээний супер бэлгийн ялагч болох боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна