GUYS хамтлаг 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо 5 сарын 31нд "Socialpay Park"-д хийх гэж байгаа билээ. Хамтлагийн залуус Эх үрсийн баярыг тохиолдуулан “Сургууль минь Баяртай” тоглолтдоо хүрэлцэн ирэх ээжүүддээ нэгэн сюрприз өчигдөр задалсан.
Тодруулбал, улсын хэмжээнд 250 гаруй мянган одонтой ээжүүд байдаг. Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртсэн бөгөөд GUYS хамтлаг 28 жилийн ойн баяртаа зориулан 2800 одонтой ээжид тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон.
Тэгвэл GUYS хамтлагийн "Сургууль минь баяртай" тоглолтын тасалбар борлуулалт өндөртэй байгаа бөгөөд VIP тасалбар хэдийн борлуулагдаж дууссан байна.
Одоогоор энгийн болон Fanzone, Latebird тасалбарууд цөөн тоогоор худалдаалагдаж байгаа бөгөөд GUYS хамтлагийн сэтгэлд хоногшсон дурсамж дүүрэн дуунуудтай нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөхөд ердөө 2 ХОНОГ үлдлээ.
Тоглолтын тайз засал болон бэлтгэл ажил дуусах шатандаа орж, бэлтгэл хэдийнэ хангагджээ. Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлаг бүх цаг үеийн супер хит 35-н дуугаа амьд хөгжмийн найруулга, тусгайлан бэлдсэн үзүүлбэртэйгээр хүргэх аж.
Тоглолтын тасалбар eventx.mn-ээр дамжуулан худалдаалагдаж байна.
Мөн #FANZONE 3 найзын, #ЭНГИЙН 5 найзын тасалбарын хямдрал дуусахад 1 ХОНОГ үлдсэн байна.
Тасалбарыг: https://www.eventx.mn/event/1692
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна