Улсын хэмжээнд 2022-2024 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, 2022 онд 50, 2023 онд 305 бүртгэгджээ.
2024 оны байдлаар тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь /495/ нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь /485/ ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.
2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.
Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн -72.0 хувь /383/ ▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -17.5 хувь /93/ ▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -9.0 хувь /48/ ▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.5 хувь /8/ тус, тус бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт тохиолдлын 80% эрэгтэй, 20% эмэгтэй байна. Үүнээс 45.9%-ийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн байна.
Осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзвэл:
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн -51.0 хувь /50/ ▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -37.8 /37/ ▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -8.2 /8/ ▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх -2.0 /2/ ▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.0 /1/ тус, тус бүртгэгджээ.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9% доод мөчний, 27.6% дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол, 18.4 хувийг толгойн гэмтэл эзэлсэн байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна