3 сая гаруй монголчуудыг талцал хуваагдалд хүргэсэн Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон нийт яаралтай шалгаж түүний нэр холбогдсон олон гэмт хэргийг яаралтай шалгахыг хүсч эхэллээ.
Учир нь тэрбээр улстөрд хөл тавьсан цагаасаа эхэлж ард түмний тархийг угаах пропагандаг Херо Баатар, Амундра нарын хамтаар хийж эрх мэдэлд хүрэхийн тулд гэм, зэмгүй маш олон хүнийг зохиомол хэрэгт гүтгэж шоронд явуулж байсан.
Түүний хохирогч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Одоогийн Ерөнхий сайдын байр суурь, Засгийн газрын нэр хүндийг нь шороотой хутгасан хүн нь бас л Ерөнхийлөгч асан Х.Баттулга.
Ерөнхий сайдын төрсөн ах Херо Баатартай хүзүү сээрээрээ холбогдож Монголын улстөрийг Гэрэгэ таурын 15 давхраас удирдсан хүн нь бас л Х.Баттулга.
Түүний Монгол Улсыг өөрийн хүсэлдээ авах гэсэн санаархал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг маш хүнд байдалд оруулж, албан тушаалаас нь огцрох төдийгүй Монголын улстөр, МАН-д цаашид оршин тогтнох эсэхийг нь шийдэх хүндхэн байдалд оруулсан нь бас л Х.Баттулга.
Ингээд харахаар Х.Баттулга гэдэг хүний Монгол Улсад хийсэн үйлийн үр лай ланчиг, ард түмнийг хооронд нь хагалан бутаргах, улсыг хорлосон гээд тоо томшгүй олон хэрэг түүний автортайгаар одоог хүртэл оршсоор байна.
Тийм учраас л энэ хүнтэй нэр холбогддог улсын төсөв санхүү, орд газрыг гаднынханд зарсан гээд олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсаар байхад яагаад хууль хяналтынхан түүнийг дорвитойхон шалгаж чадахгүй өнөөдрийн улстөр дэх үймээн самууныг хийх боломжийг олгов хэмээж ард түмэн хуулийнхнаас Монголын төрөөс хариуцлага нэхэж байна. Ядмагхан төртэй, бусдын халаасанд орсон хуулийн бүх томчуудын томилгоо Х.Баттулгын үеэс томилогдож одоог хүртэл тэд ажлаа хийж албан тушаалдаа дахин үлдэж чадсан учраас л АТГ, прокурорын байгууллага түүнийг шалгаж хийсэн гэмт хэрэгт нь хариуцлага хүлээлгэж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд олон нийт хүрсэн нь нууц биш.
Үнэндээ АТГ-т Х.Баттулгатай холбоотой 507 хуудас бүхий Төгрөг нуурын ордтой холбоотой бүх нотлох баримт аль хэдийн очоод бүтэн хоёр сарын нүүрийг үзэж байхад ямар ч анир чимээгүй байгаа нь анхаарал татна.
Уг нь АТГ-ынхан хэдэн сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон улстөрчдийг болон бизнесменүүдийг шууд цагдан хорьж саатуулдаг.
Дээр хэлсэнчлэн ямар ч гэмт хэрэг хийгээгүй байсан Н.Номтойбаярт маш яаралтай гэсэн горимоор түүнийг цагдан хорьж хийгээгүй хэргийнх нь төлөө шоронд явуулсан.
Учир нь өөрт байхгүй зүйлийг өрөөлөөс дээрэмдэж авахын тулд Н.Номтойбаярын эцэг эхийнх нь насаараа хөдөлмөрлөж босгосон “Цагаан суварга”-ын ордыг нь хүчээр авахын тулд шоронд явуулсан нь бодит үнэн. Эцэст нь Х.Баттулга гэдэг хүний эрх ашиг нь хөндөгдөхөөр өөрийн хамаарал бүхий хэвлэлээр, элдэв троллуудаараа дайруулж, нийгэмд үзэн ядуулах давлагаа үүсгэж хужаа, хулгайч болгож цоллодог ийм аймшигтай хүн нь өнөөдөр нийгмийг талцуулсан жагсаал цуглаан хийх гэж буйг Монголын төр, Монголын хууль хяналтынхан анхааралдаа аваач ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна