Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд хамтарсан Засгийн газрыг чичлээд л байна. Гэвч, удахгүй энэ зөв байсныг амьдрал нотолж л таарна даа. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм. Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм. Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна