Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Нэгдүгээр сарын 24-нд УИХ-д хүргүүлсэн. Энэ бол ганц хөрөнгө хураах хуулийн төсөл биш Авлигын эсрэг багц хуулийн төсөл. Өнгөрсөн даваа гарагт УИХ-аас хуулийн төслөө татаж аваад, өөрчлөлтүүдийг хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Энэ хуулийн төслөөр Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай, энэ хуулийн үйлчлэлд хамаарах субъектуудыг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчиллөө. Хуулийн процессын хувьд 2002 оноос эхэлж байгаа. Ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураах зарчмаар явна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна