УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр Авлигтай тэмцэх газарт мэдүүлэг өгчээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өмгөөлөгч М.Пүрэвбаатарын хамтаар "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудлаар 4 цаг орчим тайлбар мэдүүлэг өгсөн байна
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдааны мэдээллийг танилцуулах үеэрээ "Төгрөг нуур"- ордтой холбоотой 507 хуудас материал дэргэдээ гаргаж ирсэн бөгөөд уг материалаа шалгалуулахаар АТГ-т өгсөн байдаг.
Тухай материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан, анх хамтран үүсгэн байгуулсан CAMEX гэх компани "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг болох тухай. Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн мэдээлэл багтсан байна.
Тэгвэл өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулга Цагдаагийн байгууллагад хандаж “Төгрөг нуурын орд” миний мэдэлд байгаа эсэхийг тогтоож, олон нийтэд мэдээлэхийг хүссэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Сэтгэгдэл бичигдээгүй байна