Нийслэл хотод энэ зуны дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхлээд дөрөв хонож байна. 2025 оны тавдугаар сарын 15-наас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж байгаа бол маргааш буюу тавдугаар сарын 20-ноос дараах байршлуудад зогсолт хийх нь.
Тодруулбал засварын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" 1, 2 хороолол, Нисэх орчмын орон сууцны айл өрх болон ААН, байгууллагын халуун усыг тавдугаар сарын 20-27-ны хооронд хязгаарлах хуваарьтай байна.
Энэ үеэр Нисэхийн тойрог уулзварын дахин төлөвлөлт, олон түвшний трасст орсон дулааны шугамыг өөрчлөх, 109 метр шугамын дулаалга сэргээн засварлах, 950 метр шугамын дулаалгын гадна талыг төмрөөр бүрэх, урсгал засвар хийнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж харах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна