ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Даатгалын хураамжийн орлого 2024 онд өмнөх оноос 22.6 хувиар өсчээ. Даатгалын хураамжийн орлого 2024 онд 480.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 88.7 тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгал 41.5 тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгал 40.6 тэрбум төгрөгөөр, гэнэтийн осол, эмчилгээний даатгал 19.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Хураамжийн орлогын 87.6 хувийг сайн дурын даатгал, 11.5 хувийг албан журмын даатгал, 0.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна. Даатгалын хураамжийн орлого 2024 оны дөрөвдүгээр улиралд 80.4 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 28.1 тэрбум төгрөгөөр, өмнөх улирлаас 97.9 тэрбум төгрөгөөр буурчээ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана