Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын ачаалал нэмэгдээд байна.
Тиймээс НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан. Санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан бөгөөд нийт 3013 иргэн дан систем болон утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн байна.
Иргэдийн 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэдэг санал өгчээ.
Ташрамд дурдахад хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 20.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн байна.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана