Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдийг гадаад руу зорчиж буй иргэдэд зөвлөмж, мэдээлэл өглөө. Тодруулбал, гадаад улс орнуудад албан болон албан бусаар зорчих, удаан хугацаагаар амралтаа өнгөрөөх, аялах байдлаар тухайн очиж буй иргэд улс орнуудад ямар өвчлөл зонхилж байгааг судлах, юуг анхаарах, ямар вакцин хийлгээд явах талаар мэдээлэл зөвлөмж авах бүрэн боломжтой гэж ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэлсэн. Тэрбээр "Дэлхий дахинд анхаарал татаж буй өвчлөл сармагчны цэцэг өвчин.Өнөөдрийг хүртэл 128 оронд бүртгэгдээд байна. Энэ өвчнийг онцгой анхаарах ёстой.
Мөн Хятадад томуугийн А хүрээний вирус дэгдэлт хэвээрээ үргэлжилж байгаа бол Европын улс орнуудад ковидын идэвхжил хэвээрээ байгаа.
Хоёрдугаар сарын 1-ны байдлаар 128 орны 123 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр гэхэд Францад нэг, Тайландад гурван тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь дандаа өвчлөлтэй улс орнууд руу аялаад ирсэнтэй холбоотой байгаа юм. Мөн БНХАУ, Австрали улс руу манай улсын иргэд их зорчдог тул энэ мэдээллийг анхааруулж байна" гэлээ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана