Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны гуравдугаар сарын 12-ны 13.30 цагт Чех улсын филармони “Рудольфинум”-ын тайзнаа тоглохоор болжээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолтод Чех улсад аж төрж буй иргэдээ хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ урьж байна. Тоглолтын тасалбарыг Чехийн филармони “Рудольфинум”-ын билетийн кассаас хоёрдугаар сарын 14-ний өдрөөс төлбөргүйгээр авч болно.
Ташрамд дурдахад, “Морин хуур” найрал хөгжмийн шилмэл уран бүтээлийн “Сүүн зам” тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 23-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа болно.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана