“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашдаа илүү бүтээгч орон болгохын тулд ямар салбартаа илүү хөрөнгө оруулж, төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэг дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа талаар санал бодлоо солилцож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хиймэл оюун ухаан өөрөө орчин үед дижитал шилжилтийн ДНХ болоод байна. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага байна.
Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна.
Үүнээс гадна төр засгийн зүгээс энэхүү ажлууд дээр илүү олон хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана