“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин оролцож байгаа бол манай улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдлөө.
Өнөөдрийн богино үзүүлбэрийн дараах байдлаар ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Каори Сакамото (75.03 оноо), ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (71.88 оноо) нар тэргүүлж байна. Харин Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна. Маргааш чөлөөт үзүүлбэрийн дүн гарсанаар медалийн эзэд тодорно.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам энэ. Маргааш О.Мишээл зургаа дахь гараа, Г.Марал-Эрдэнэ ес дэх гараанд гарч үзүүлбэр үзүүлнэ.
Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болж байна.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана