“Насны хишиг“-ийн тэтгэмжийг маргааш болон 25-ны өдөр олгоно

Moderator
2025/02/12

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгогдох халамж, тэтгэвэр тэтгэмжийн хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу 65 ба түүнээс дээш насныханд олгодог “Насны хишиг”-ийг энэ сарын 13, 25-нд олгохоор төлөвлөжээ.

Хуульд зааснаар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш насныханд 250 мянган төгрөгийг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.

"Насны хишиг"-ийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлсэн юм.