Баянзүрх дүүргийн 11-р хороонд хоёрдугаар сарын 05-ны өдөр дөрвөн иргэн гэртээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Тус газар насанд хүрээгүй гурван иргэн, 34 настай насанд хүрсэн нэг иргэн байсан.
Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн байсан" гэх мэдээллийг өгөв.
Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана