Н.Учрал:
Зөвшөөрлийн тогтолцоог цэгцлэхгүй бол хориглолтын иж бүрэн систем болж хувирах нь
Өнөөдөр 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь хуулиас давсан журмаар зохицуулагдаж байна.
Анх 2022 онд 360-аас илүү зөвшөөрөл байхгүй гэж хуульчилсан ч хоёр жилийн дотор 16 шинэ зөвшөөрөл нэмэгджээ.
Энэ байдлаас болж бизнес эрхлэгчид төрийн хүнд сурталд боомилуулж байна. Жишээ нь, цэцэрлэг байгуулахын тулд 93, эмийн сан ажиллуулахын тулд 138 шат дамжлага дамжих шаардлагатай.
Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 төрлийн бүртгэлийн систем бий болж, иргэдэд нэмэлт дарамт учруулж байна.
Зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагуудад хууль хэрэгжүүлэхийг үүрэг болгож, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Ирэх долоо хоногоос үр дүнг харна.
Төр иргэддээ саад болох биш, дэмжих үүрэгтэй. Хүнд суртал, хууль зөрчсөн журамд цэг тавих цаг ирлээ.
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана