ТҮК буюу тохижилт үйлчилгээний компанийн ажилтан Б.Бат-Эрдэнэтэй уулзаж сарын цалин 3.5 сая болсон нь ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг сонирхоход “Ний нуугүй хэлэхэд, өмнө нь бол ажиллах хүн олддоггүй, залуучууд хаяад явчихдаг. Тэтгэврээ хүлээсэн хэдэн хөгшчүүл л үлддэг байсан. Цалин нэмэгдсэнээр боловсон хүчний дутагдалтай байдал үндсэндээ арилсан. Харин ч эсрэгээр, ажилд орох анкетанд дарагдсан гэсэн” гэв.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй тохижилт үйлчилгээний ажилчид болон олон зуун хүнийг хөл залгуулж явдаг нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая болгоно гэсэн амлалтандаа хүрээд жилийн нүүр үзэх гэж байна
. Өмнө нь тус хоёр байгууллага мөнхийн хүн хүчний нөөц дутуу явж иржээ. Амралт багатай, өглөө 04 цагт босож цаг наргүй ажиллачихаад гар дээрээ сая хүрэхгүй төгрөг авахыг хэн хүсэх билээ.
Харин одоо цалин нэмэгдэхийн хэрээр шаардлага өндөрсөж, хариуцлага нэмэгджээ. Энэ нь зүй тогтол.
Нийслэлд тохижилт үйлчилгээний 36 байгууллагын 1200 ажилтан ажилладаг юм байна. Хүйтэрч цас орохтой зэрэгцэн тэдний ажил цаг наргүй болж, ачаалал эрс нэмэгддэг гэнэ. Сүүлийн өдрүүдэд нийслэлд их бага хэмжээгээр цас орж байгаа боловч цалингаа нэмэгдүүлж урам зориг орсон хүмүүс үүрийн бүрийгээс уур савсуулан ажиллаж, хөл хөдөлгөөн эхлэх үед цас ороогүй мэт цэвэрхэн байлгах болжээ. Гар дээрээ авдаг нь нэмэгдэж, ар гэртээ санаа зовох нь багассан тэд өдгөө урам зоригтой ажиллах болсон гэнэ
. Цалин нэмэгдээд зогсохгүй сүүлийн үеийн тусгай зориулалтын техник хэрэгслийг хотоос шинэчилж өгсөн нь 230 гаруйд хүрсэн гэнэ.
Тохижилт үйлчилгээний компаниудын нөөц ч хангалттай байдаг болж. “Нийслэлийн хэмжээнд нийт 3812 тонн давс, 6119 тонн бодисын үлдэгдэлтэй байна” хэмээн ТҮК-иас мэдээлж байх
юм.
Цалин нэмэгдэхээр шаардлага өндөрсөж, тэр хэрээр бүтээмж нэмэгддэг ажээ. Хотод өрнөсөн энэхүү далайцтай ажлын жишгээр эмч, багш нарын цалинг нэмэх юмсан даа...
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана