Сүсэгтэн олны хүсэлтээр Наро Банчэн Гэгээнтэн 2025 оны 2-р сарын 1-ний Бямба гарагийн 12:30 цагт Steppe Arena спорт цогцолборт үйлс түргэн бүтээгч Ногоон Дарь-Эх Бурханы даган соёрхол хүртээн дээдийн ном айлдах гэж байна.
Та бүхнийг сэтгэлийг амарлиулан үйлсийг тэтгэх дээдийн номын айлдварт хүрэлцэн ирэхийг урьж байна. Үнэ төлбөргүй болох тул хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
Наро Банчэн хутагт гэж эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан хувилгаан юм. Түүний хувьд өмнө нь сүсэгтэн олонд зориулан үнэ төлбөргүй ном айлддаг бөгөөд энэ удаад ч мөн үнэ төлбөргүй сүсэгтэн олонд ном айлдаж байгаа нь энэ юм.
Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг аж.


Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана