Мэдрэмжтэй хувцаслалт, чадварлаг дуулалт, чанартай бүтээлээр олноо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчдийн нэг нь дуучин Наагий.

Үе үеийн хит дуунууддаа кино шиг клип хийлгэдэг тэрбээр энэ удаад өөрийн жүжиглэх авьяасаа хөгжүүлж давгүй жүжигчин болсон гэдгээ “Чи ямар гоё юм бэ” клипээрээ батлав.Тодруулбал, Фантастик продакшны найруулагч Б.Тамир “Чи ямар гоё юм бэ” дууны клипний найруулагчаар ажиллаж, дуучин Наагийг жүжигчний хувьд дасгалжуулсан байх юм. Улмаар клипэнд УДЭТ-ийн жүжигчдийг туслах дүрд тоглуулан, топ модель О.Уянга, хилийн чанадад Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа Г.Гансүх нарыг тоглуулан кино шиг клипний түвшинг ахиулсаар байна.

Дуучин Наагий өмнө нь өөрийнхөө хэд хэдэн клипэнд тоглож байсан ч өөрийнхөө шалиг, Уянгын шуламлаг зан толгой цустах хэмжээний дүр бүтээж яваагүй юм. Моделиудтай эн зэрэгцсэн дуучин эр энэ дүрээрээ өөрийгөө ч эвдсэн харагдсан нь найруулагчтай шууд хамраалтай аж.
Өөрийгөө ч өрөөлийг ч “эвдэн” өөр өнцгөөс харуулсан “Чи ямар гоё юм бэ” дууны клипийг хүргэж байна.
Цэргийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Их, дээд сургуулиудын хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр боллоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ