Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдож Украины дайны талаар ярилцсан тухай Вашингтон Пост сонин өөрийн эх сурвалжид тулгуурлан мэдээллээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ үеэр Украины дайныг хурцатгахгүй байхыг зөвлөж , Европ дахь АНУ-ын цэргийн оролцоо их байгааг Путинд сануулсан хэмээн сонины мэдээнд өгүүлжээ. Түүнчлэн Трамп Украины дайныг удахгүй шийдвэрлэх сэдвээр дараагийн яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп нэг өдрийн дотор Украины дайныг зогсоох шийдэл олно хэмээн амлаж байсан ч одоогоор хэрхэн шийдвэрлэхээ тайлбарлаагүй байна.
Трамп мөн лхагва гарагт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Ерөнхийлөгч Жо Байден Трамптай лхагва гарагт Цагаан ордонд уулзахаар төлөвлөж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хэлснээр халаагаа өгч буй Ерөнхийлөгч Байден эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх амлалтаа биелүүлнэ гэжээ.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана