УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй 2025 төсөв олны анхаарлын төвд байна. Энэ нь ч зөв. Учир нь Улсын төсөв гэдэг татвар төлөгч ард түмний мөнгө учраас төсвөөр хулгай хийх санаатай олон гишүүдийн шунахай хүслийг хазаарлах нь зүйтэй. УИХ-ын зарим эрх ямбатай, эд баялагтай гишүүд хүүхдийн нэр урдаа барьж хэдэн тэрбумаар нь идэх санаагаа УИХ-аар дэмжүүлээд тун ч их авшигтай явна.
Тодруулбал, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин өсвөр насны хүүхдүүдэд үнэгүй үзвэр үйлчилгээ үзүүлэх санаачилга гаргаж энэ нь УИХ-аар хэлэлцэгдээд бүр дэмжигдэв. Хамгийн анхаарал татахуйц нь энэ төсөл дээр нийт 18.3 тэрбум төгрөг төсөвлөгдөөд байгаа юм.
Энэ асуудал ихээхэн шүүмжлэл хүртэж оло нийтийн дунд маргаан дагуулаад байна.
Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа эсэргүүцэж "Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя" гэсэн юм.
Тэгвэл олон нийтийн зүгээс төрийн ордонд эрхэлж суудаг Ч.Номин сайдыг огцруулахыг Засгийн газраас шаардаж эхэллээ.

Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана