Гаднын улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк хамтран мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Цагдаагийн хурандаа С.Тайван: Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өсч байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд телеграм флатформ ашиглаж залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагат ихээр бүртгэгдэх болжээ. Ийм залилангийн гэмт хэргийг дотор нь романс, даалгавар өгөх, хуурамч зар, секс сүрдүүлэг, copycat, pump and dump гэх төрлүүд байдаг.
ДААЛГАВАР ӨГӨХ-шагналт судалгаа бөглүүлэх нэрийдлээр хувийн мэдээллийг авах
РОМАНС-удаан хугацаанд харилцаж итгэлийг олж авах хэлбэрээр залилах
ХУУРАМЧ ЗАР- Өндөр цалинтай ажилд авна гэж хуурамч зар байршуулаад иргэдийг эд хөрөнгөөр залилдаг арга
СЕКС СҮРДҮҮЛЭГ- Хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олж аваад дарамталж, залилдаг
COPYCAT-Ижил нэртэй групп хаяг үүсгээд мөнгө авч залилдаг
PUMP AND DUMP-Хөрөнгө оруулалт, хувьцаа крипто, койн өссөн байдлаар иргэдийг төөрөгдүүлж залилдаг байна. Иймд иргэн та цахим орчинд залиланд өртөхөөс сэргийлнэ үү!
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана