Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу энэ пүрэв гарагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ ч өгсөн. Гэвч одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ тэрбээр, “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна. Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэжээ.
Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлын тов ирэх арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогдсон. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг хүссээр байгаа билээ. Түүнд анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана