Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн зөрчил, Зөрчил торгуулийн хэмжээг Нийслэлийн Засаг даргын
Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай жишээгээр танилцуулав.
Приус загварын машин гурван сарын хугацаанд 75 удаагийн зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй байна.
2003 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монголд орж ирсэн Приус загварын машин давхардсан
байдлаар 477 удаагийн торгуулийн 11,746,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул 12 дугаар сарын 01-ны өдрөөс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Нийслэлд:
- Албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 21%
- Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 34% буюу 266,044 тээврийн хэрэгсэл
- Олон улсын, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 65% буюу 510,000
тээврийн хэрэгсэл байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ