Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ажил эрчимжлээ
“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан уг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн.
Үүний дагуу Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монголын талын дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаа.
Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Хятадын талын дарга Ян Жинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг хийн, дараах асуудлаар санал солилцож, протоколд гарын үсэг зурлаа.
Үүнд, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт заасны дагуу Хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, Хамтын ажиллагааны бүсийг хооронд нь хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг тус тус энэ онд багтаан тогтоохоор боллоо.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хил хяналтын байгууллагууд харилцан уялдаатай нягт хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тогтлоо.
Ингэснээр Монгол Улс, БНХАУ хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, транзит тээвэр болон аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, мөн гурван талын эдийн засгийн коридорийг хөгжүүлэх, Евро-Азийн орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлэх томоохон алхам болж байгаа юм.


Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана