Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлэхдээ нэгэн сонирхолтой зүйл ярив.
Тодруулбал тэрээр: "Үг хэлж попорчихоод гараад явдаг арга зальтай хүмүүс байна. Ирцэнд байгаа мөртлөө хуралдаа суудаггүй.
Жишээ нь манай Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн Засгийн Газар байгуулна гээд гайхуулаад байгаа.
Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж яаж хяналт тавих гээд байгаа юм бэ? Тэгээд л попроод яваад байдаг. Ийм хүмүүсийг тасалснаар авдаг болмоор байна, УИХ-ын дарга аа" гэсэн юм.
Энэ нь ч шалтгаантай гэх бөгөөд сүүлийн нэг сар орчмоос эхлэн ИЗНН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намынхаа ямар ч үйл ажиллагаанд огт оролцуулахаа больсон байна.
Үүнд нь шаралхсан М.Нара ч Б.Батбаатартай мөчөөрхөж эхэлсэн бололтой.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ