Монголын Маркетинг, менежментийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг брэнд бүтээл болох “50 чухал хүн” номын шинэ боть оны өмнө хэвлэгдэн, уншигчдын хүртээл болно. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 35 жилийн хугацаанд эдийн засаг, улс төр, урлаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт өөр өөрийн удирдагч манлайлагч, түүчээлэгч тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл гол дүрүүдээ тодруулсан. Тэр л хүмүүсийн нуруун дээр Монголын нийгэм өөрчлөгдөн хувьсаж, хөгжин цэцэглэж, алдаа, оноо, сайн, муу, сайхан, муухай, зөв, буруутайгаа хамт шинэчлэгдэн солигдож, шилжин цэгцэрч буй. Ийм гайхмашигт түүх бүтээж яваа эрхмүүдийн хөргийг Монголын маркетинг, менежментийн хүрээлэн эрэмбэлэн жагсааж ботилсон байна. “50 чухал хүн”-ий жагсаалтыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тэргүүлжээ. Монголын хувийн хэвшлийн салбарын хамгийн том байгууллагыг удирдаж буй Т.Дүүрэнгийн хувьд Энэтхэгийн Делигийн их сургуульд эдийн засаг, санхүү, маркетингийн чиглэлээр суралцаж төгсчээ. Хилийн чанадад боловсрол эзэмшиж ирээд Азийн хөгжлийн банкны төсөл дээр орчуулагчаар ажиллаж, “М Си Эс” группт маркетингийн алба шинээр байгуулагдахад анхны маркетингийн менежерүүдийн нэг болсон байна. Тус группийн хэд хэдэн компанийн маркетингийг хариуцаж ажиллаж байсан ба, тухайлбал, “Спирт бал бурам” компанийг хоёр ч удаа зах зээлд №1 болгох гол маркетингийг хэрэгжүүлсэн багийн гишүүн байж. 2005 онд “Увс Хүнс” компанийг менежментийн зарчмаар худалдан авч, үйл ажиллагааг нь шинэчлэн, өргөжүүлж “United Foods Company” буюу “UFC групп”-ийг зах зээлд богино хугацаанд таниулж, брэнд болгож чадсан нь үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Т.Дүүрэнтэй холбоотой. Тэрээр 2019 оноос хойш Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.Бизнесийн салбарт гаргасан амжилт, тод зам мөр, эдүгээ эрхэлж буй ажил үйлс нь түүнийг “50 чухал хүн”-ий жагсаалтыг тэргүүлэхэд хүргэжээ. Цар тахлын үед түүний санаачилсан “30 мянган хонь” төсөл урд хөршийн ард түмний сэтгэл зүрхэнд хэрхэн хоногшсоныг та бид бэлхнээ харсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна