Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Понтеведра хотод болж байна. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.
Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.
Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан манайхаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.
Япон улсад амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
103.212.118.143
Hariulj ugnuu
Хариулах103.212.118.143
Ymar suvgaar garah ve helj ugnuu?
Хариулах103.212.118.143
Ymar suvgaar garch baina ve
Хариулах14.1.81.55
,????????????????????
Хариулах