ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн 10 жилд гамшиг аюулт үзэгдлийн улмаас МУ-ын хэмжээнд 2000 гаруй хүний амь нас эрсэдсэн байна. Үүнээс 1044 хүн үер усны осолд өртөж амь нас эрсэдсэн байгаа юм. Энэ дээр 20 гаруй хувь буюу 200 гаруй хүүхэд усны осолд өртөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байдаг юм. Тэгэхээр ямар шалтгаан нөхцөлөөс болж усанд осолдоод байгаа юм бэ гэхээр тодорхой цөөн тооны шалтгаанууд байгаа. Тээврийн хэрэгсэлтэйгээр ус гол мөрөн гатлах, нууран дээгүүр бүрэн хөлдөж гүйцээгүй байхад зорчих зэргээр явж байгаад усанд осолдож байна. Мөн мотоциклтой гол нуурыг гатлах гэж байгаад усанд осолдож байна. Ердийн хөсөг буюу морьтойгоо ус руу орж амь нас эрсдэх тохиолдол байна. Ажил үүргээ ажиллах, усны ойролцоо ажиллаж байгаад аюулгүй байдлаа бүрэн хангаагүй байж байгаад усанд эндэх тохиолдлууд байна. зориулалтын бус хөвөгч, завь, хүүхдийн тоглоомын зориулалттай эдгээр зүйлийг хэргэлж усанд орсны улмаас амь насаа алдаж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна