АН-аас УИХ-ын XII тойрог, ХУД-т нэр дэвшигч Ц.Уянга /Элийрэгч/-ыг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, өнгөт хувьсгал хийхээр оролдсон гэж үзэж Тагнуулын байгууллагад шалгуулахаар өгч байгаагаа иргэн Э.Цэрэндолгор /Цэнхэр үст Цэрэн/ мэдэгдлээ.
Энэ талаар иргэн Э.Цэрэндолгор нь “Гаднын санхүүжилтээр жагсаал цуглаан зохион байгуулж, Монгол Улсыг хагалан бутаргах зорилготой, үндэсний уламжлалыг гээгдүүлэх, олон нийтийг үйлмээн самуунд турхирсан үйлдлийг удаа дараа хийж байгаа этгээдүүд бол Ц.Уянга, Ц.Монголхүү, Э.Одбаяр нарын хүмүүс. Энэ хүмүүс өнгөт хувьсгал хийх гэж оролддог байсан” хэмээгээд “Олон нийтийн сүлжээнд Элийрэгч нэрээр танигдсан Ц.Уянгыг шалгуулахаар Тагнуулын байгууллагад өгч байна. Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн үр дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх, үймээн самуун зохион байгуулах зорилго агуулж байна. Тиймээс монголчууд дээд зэргийн сэрэмжтэй байгаарай” гэсэн юм.
Тэрбээр ТЕГ-т гаргасан мэдээлэлдээ Ц.Уянга нь гадаадын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй шалтгаануудыг дурдсан 16 хуудас баримт хавсаргаж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна