Төрийн банк 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10
харилцагчийг iPhone15 Pro Max гар утасны эзнээр тодруулах урамшуулалт аяныг 2024
оны 3 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан.
Аяны хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 31-ний хооронд “Гялсбанк”
үйлчилгээг ашиглан сард 3-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас Улаанбаатар
хотын “120 мянгат” тооцооны төвийн харилцагч Ядмаа овогтой Цогхүү урамшуулалт
аяны хоёр дахь азтанаар тодорч, урамшууллаа гардан авлаа.
Сугалааны тохирол 2024.05.30-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар
шууд дамжуулагдсан бөгөөд Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газраас хяналт
тавьж ажилласан байна.
Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж өнгөрөгч онд
шинэчлэгдсэн Гялсбанк 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн харилцагчдадаа илүү
шуурхай, илүү хялбараар банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоо
хийх, онлайнаар зээл авах боломжийг олгодог аж.
Урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжилж сар бүр нэг азтай нэг харилцагчийг
тодруулах бөгөөд азтан болох боломж харилцагч бүхэнд нээлттэй байгаа тул та дараах
нөхцөлүүдийг биелүүлж “iPhone15 Pro Max” утасны эзэн болоорой.
Гялсбанкаар 3 удаа гүйлгээ хийсэн байх
State Bank of Mongolia (Төрийн банк) хуудсанд #Like дарсан байх
https://www.instagram.com/stat... инстаграм хаягийг #Follow хийх
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон
Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна