Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдснаар экспортод гаргах ашигт малтмалуудыг биржээр арилжаалж эхэлсэн.
2023 оноос нүүрс, төмрийг арилжаалж эхлэн биржийн үйл ажиллагаа амжилттай явагдаж тогтсон тул энэ оны 4 дүгээр сараас зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэлсэн байна.
Зэсийн баяжмалын 2 удаагийн арилжаагаар Эрдэнэт үйлдвэрийн 6000 тонн баяжмалыг амжилттай арилжаалж, шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 1.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлжээ.
Биржээр Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн төрийн өмчит компаниуд заавал арилжаалах хуультай.
Энэ хуулийг УУХҮ-ийн сайд Ж. Ганбаатар батлуулсан бөгөөд одоог хүртэл ажлын хэсгийг нь ахлан ажиллаж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн биржтэй харьцуулахад бодит ажил болоод явж байгаа нь сайн ажиллаж байгааг харуулж байна.
УУХҮ-ийн сайдаас тодруулахад :
Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арилжаа жигдэрсэн. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн арилжаа жигдэрч байна гэсэн хариуг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна