УИХ-ын дарга С.Одонтуяа намын гишүүддээ хандан уриалга гаргажээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан " УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн цаг мөчид та бүхэндээ хандаж, өөр хоорондын үл ойлголцол, зөрчил,тэмцлээ орхиж, ардчиллын ялалтын төлөө гэсэн үндсэн зорилгодоо нэгдэн төвлөрөхийг уриалж байна.
Улс орон уруудах замдаа орж, ард түмэн ядуурлын туйлд хүрсэн цаг мөчид цэг тавих цорын ганц улс төрийн хүчин болохын хувьд Ардчилсан намын гишүүд бид хэзээ хэзээнээс илүү эв нэгдэлтэйгээр, дуу хоолойгоо нийлүүлж, мөр зэрэгцэн тэмцэх цаг иржээ.
Ардчиллын үнэт зүйлс хүний эрх, эрх чөлөө хумигдан, эдийн засаг уруудан, нэг намын дарангуйлал, төрийн давамгайлал, төрийн нэртэй дарга нарын өмчлөлийг нэлэнхүйд тогтоох санаархал гаарч байхад бид жижиг сажиг зүйлд хүчээ барж суух эрхгүй.
Нээлттэй зах зээл, хувийн өмч, шударга өрсөлдөөнийг эрхэм болгон хүн бүрийн эрхийг хамгаалах, өрх бүрт жаргалыг авчрах эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бидэнд ЯЛАЛТ хэрэгтэй. Үүний тулд гишүүн бүр сонгогчдод намын бодлого зорилгыг хүргэж итгэлийг олоход төвлөрөх шаардлагатай байна.
Нэг намын дарангуйллаас, баялгийн хулгайгаас, өрийн дарамтаас,хоцрогдол, ядуурлаас Монголоо чөлөөлцгөөе!" гэжээ

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.9.47.31
урагшаа нөхдөө
Хариулах203.91.115.49
Энэ бас зөв д юм бна ш дээ
Хариулах66.181.183.76
Хаха очиж очиж Одонтуяа ????????
Хариулах202.72.245.121
Нөхөр нь дарангуйлагч намынх нь хүн шд. Яаж болоод байдаг юм бол доо
Хариулах