Гэтэл энэхүү чухал үйлдвэрийн захирлаар Г.Дугаржав гэгчийг томилсон. Энэ үед учир мэдэх хүмүүс “Энэ хүнд ёстой суудал нь тохирсонгүй дээ… “УИХ-ын гишүүн Т.Доржхандыг л сайн санхүүжүүлэх юм байна…”, “Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг хүн дээ..” гэхчлэнгээр ярьж байв.
Угтаан бол олны үг ортой гэдэг энэ л дээ.
Өнгөцхөөн түүх өгүүлэхэд тус үйлдвэрийн захирлаар томилогдсон даруйдаа буюу жил гаруйн өмнө энэ Г.Дугаржав гэгч “Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа орон сууцаар хангана. Барилгын гол түүхий эд арматур төмрийг өөрсдийнхөө гангийн үйлдвэрээс, цементээ “Хөтөл цемент шохой” компаниас авна. Тэгэхээр барилгын үнэ өртөг мэдээж хямд байна…” гэх зэргээр хэдэн муу сайн ажилчдынхаа хүсэл, хэрэглээн дээр ТАНЦ ЭРГЭЖ байв. Улмаар “Монгол ган” нэртэй 800 айлын орон сууцны цогцолбор барихаар 2023 оны 3 дугаар сард Дархан-Уулын Засаг дарга Азжаргал болон хэсэг бусаг нөхөдтэй тууз хайчилж байсан нь саяхан.
Гэтэл энэ хүнийг АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар саатуулж орхилоо. Шалтгаан нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудад төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргасан” гэх үндэслэл аж. Өмнө ч тэрбээр “Төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр худал мэдүүлж ашиг олох замаар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгаж байсан гэдэг.
Ийм л нэг ам ажил 2 нь алд дэлэм байтугай зөрсөн нөхөр өнөөдөр мэргэжлийн байгууллагын хараанаас мултарч чадсангүй.
Мөн 800 айлын орон сууцны хороолол ч бүдгэрсэн бөгөөд тухайн барилыг барьж буй гүйцэтгэгч компани нь өдгөө Хятад арматур төмөр хэрэглэж байх жишээтэй.
Хувьд хууль бусаар шилжсэн үйлдвэрүүдээ эргүүлэн авч байгаа нь хэдийгээр сайшаалтай ч тэрхүү чухал газруудаа хэнээр хашуулж мануулахаа сайтар тунгаахгүй бол Г.Дугаржав мэтийн нөхдүүд самарсаар байх нь байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.9.40.102
Энэ чинь нэг үе овоо сайн явж металлургын үйлдвэрийн сууриа Солонгосуудтай хамтран тавьж байсан юмсан. Сахал Эрдэнэбилэг бараг л хөл дээр босгосон үйлдвэрийн МАн-чууд аваад хойдохыг нь уншваа хөөрхий Ум Маани бад ми хум
Хариулах