Үндсэн хуулийн Цэц хэзээ БҮТЭН болох вэ

Moderator
2024/05/24


Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий гэж зарим хүн ярьдаг. Угтаа бол Цэцийн дээр Үндсэн хууль л байх ёстой гэдгийг Гавьяат хуульч Б.Чимэд амьд сэрүүндээ хэлсэн нь бий.
Гэхдээ бүх зүйл Цэцийн бүрэлдэхүүнд хэн байна вэ гэдгээс шалтгаалдаг. Хуульд Үндсэн хуулийн Цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхээс санал болгож, парламент зургаан жилийн хугацаагаар томилдог. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Цэцийн гурван гишүүний эрх дуусгавар болж байна.
Өөрөөр хэлбэл, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 24-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг УИХ-аас Ш.Солонгыг санал болгосноор тэд дэмжигдэн өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэх өндөр албыг хашиж ирсэн.
Гэхдээ тэдний явах хугацаа дууссан ч дараагийн хүмүүсийнх нь сураг алга.
Ингээд ч зогсохгүй Үндсэн хуулийн Цэц бараг хагас жил даргагүй байлаа. Дарга болох хүнгүйдээ биш. Дарж, далдлаад огт дээш нь гаргахгүй гэсэн санаархал тэнд нүүрлэчхээд байгаагийнх тэр.
Өмнөх нь дарга Ү.Одбаяр нь өөр улс, оронд эмэгтэй хүний биед хүрснээр “өгзөг” хочтой болсон хэрнээ зууралдаж байсаар хугацаа нь дуусгавар болж, ажлаа өгсөн.
Түүнээс хойш даргагүй, дарга болгочих эрэгтэй байхгүй хэрнээ эмэгтэй гишүүдээ дотроосоо томилох тун дургүй газар гэдэг нь өнөөг хүртэл ил цагаан болчихсон.
Уг нь Цэцийн гишүүд даргаа нууц санал хураалтаар л шийдчих ёстой, хуультай. Гэтэл эрчүүд нь санал зөрөлдөж, эмэгтэйчүүдээ болохоор хавччихдаг. Өмнө нь хэзээ ч Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийг эмэгтэй гишүүн тэргүүлж байгаагүй гэх гунигт, уламжлалыг чирсээр, чичирсээр байгаа газар.
Юутай ч өнөөдөр гурван ч гишүүнийх нь хугацаа дуусгавар болж байгаа учраас Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд анхаарах ёстой. Эс бөгөөс УИХ-ын сонгуулийн дуулианаар Цэц нь ч чадамжгүй хэвээр байвал эгээ л “хөл, толгойгүй” бужигнаан үүсэх байх даа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.163
    2024/05/24

    ҮХ-ын цэц гэж бас нэгэн хонгил болсон новшийн газар.Чадваргүй авилгалд идэгдсэн нөхдүүдээр бүрдсэн

    Хариулах