Намууд нэр дэвшигчдээ тодруулж уйлаан майлаан, хэрүүл уруул, гомдол тунирхалтай л байгаа бололтой. МАН ч яахав удирдлагын босоо тогтолцоотой, хагас коммунист засаглалтай учраас хөнжилдөө уйлж, ханцуйдаа зүхнэ. Ардчилсан нам бол ардчилсан л нам учраас зодоон нь ил, тэд юу ярьж, яахаасаа ч сийхгүй. Тэдэнд намын нэр хүнд энэ тэр нээх чухал биш. Айлгаж ичээдэг дарга даамал байхгүй. За энэ ч яахав хэн нэгний хүсэл тачаалаас үүдэлтэй асуудал байх. Харин МАН жагсаалтандаа шинэ, шилдэг хүмүүсийг оруулж, нөгөөх л Ардчилсан нам хуучны хөгшчүүлээрээ битүү чигжсэн гэх яриа хэр үнэн болохыг дэнслэх гээд үзье. 27 настай залуусаас эхлээд хамгийн ахмад Н.Алтанхуягийг оруулж тооцоод дундаж нас 40 гэх. Гадаадад боловсрол эзэмшсэн 28, доктор 14, магистер 65, бакалавар 46, эдийн засагч 27, эрх зүйч 21, багш 10, хуульч 10, инженер 8, сэтгүүлч 7, төрийн удирдлага 7, олон улсын харилцаа 3, эмч 3, улс төр судлаач 2, химич 1, програм хангамж 1, зураач 1, нийгмийн ухаан 1, олон улсын тээвэр 1 гэсэн статистик гарчээ. Нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 37:89 аж. Эдгээр тоон үзүүлэлтээр дүгнэхээр Ардчилсан нам харин ч МАН-аасаа хамаагүй дээр харагдах. Нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд орж чаджээ. Жагсаалтын эхний дөрөвт 27 настай С.Цэнгүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох Ж.Баясгаланг долоод эрэмбэлэсэн байна. Намын дарга Л.Гантөмөр л гэхэд Японд хоёр ч сургууль дүүргэсэн чадварлаг инженер.
Харин улс төрд огт байгаагүй салбаруудын төлөөллүүдийг жагсаалтандаа багтаасан МАН-ын шийдвэрийн ард “аюул” нуугдаж байгаа юм биш үү. Улс төрд шинээр орогсод ихэнхдээ даргын амыг харж, кноп дарж шийдвэрээ гаргадаг. Бохирдоогүй, шинэ хүн нэрийн дор МАН-ын дарга нам дотроо өөрийн байр сууриа бэхжүүлж, манкуртуудын сүрэг бий болгож байгаа юм биш биз. Тэгвэл ч сахил хүртээд шал дордов гээч л болно. Муу сайн ч улс төрд явсан хүмүүс гаргах шийдвэрээ ядаж цэгнэж чадна. Гэх мэт олон асуудал өрнөж, МАН нөгөөх л дайралтаа хийсээр...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
192.82.92.42
МАН бол терийн дарангуйлал тогтоож, амьдрах боломжгуй болгож байна!!! Тер тер бас дахин тер. Л.Оюун-эрдэнэ
Хариулах