УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 21 хоног үлдлээ. Өнөөдөр шөнийн 22:00 цаг гэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөгч улстөрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарлах ч АН-ынхан МАН-д “үхлийн” тойргуудыг нь бэлдчихэж. Үүнээс үүдэж МАН зарим тойрогт нэр дэвшигчдээ өөрчилжээ.
Тодруулбал, ганцхан сарын өмнө залуусаа дэмжиж сонгуульд оролцоно хэмээж байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлсэн үгнээсээ буцсан байна. Тэр өөрөө нэр дэвшихээр болж, төрөлх нутаг Баянхонгороос бус IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нартай хамт өрсөлдөхөөр болжээ.
Уг нь түүнийг I буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайгаас нэр дэвшинэ гэж байсан ч Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатартай тойргоо сольж түүнийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй дөрөө харшуулахаар болжээ. Тэгэхээр хэний ч санаанд оромгүйгээр тойргоо сольж, МАН-д “үхлийн” тойргуудаар бэлэг барьж буй Женко 8 мандаттай IV тойргоос 5 суудлыг нь авна хэмээн тооцсон байна. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчид тодорсны дараа дахиад ч олон “үхлийн” тойргуудаа ил болгож тэдэнд сюрприз барих ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.126.94.99
Зев зев
Хариулах