Нүүрсчин Ж.Мөнхбатын “тавиул” Архангайн Б.Цэрэннадмид УИХ-ын гишүүн болж “чадахгүй”

Moderator
2024/05/20

Нүүрсний хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний суудлаасаа буусан Ж.Мөнхбат өөрийн халаасны хүн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг парламент руу зүтгүүлж байна.
Мэдээж Ж.Мөнхбат дахин УИХ-ын гишүүн болох эрхгүй. Тэр нүүрсний хэргээс ял сонсч шоронд суугаагүйгээ азтай тоосон нь дээр.
Гэтэл УИХ-д өөрийнхөө орон зайг байлгахын тулд Б.Цэрэннадмидыг зүтгүүлж, хүслээ гүйцэлдүүлэхээр болсон аж. Үнэндээ Б.Цэрэннадмид нь улстөрд бэлтгэгдсэн сүрхий кандитат биш.
Харин ч гэр бүлийн хувьд тогтворгүй, үр хүүхдээ голж, өнчирүүлсэн нэгэн гэдэг. Гэрээ засч чадаагүй хүн төрөө засч чадахгүй ч түүнд зайлшгүй хэн нэгэнд төлөх ёстой өр бий учраас энэ удаад УИХ-д горилж цаашлаад эзнийхээ захиасыг биелүүлж улсаа самрах бололтой.
Мэдээж МАН-ын удирдлагууд тэнэг хүмүүс биш учраас Б.Цэрэннадмидад УИХ-д нэр дэвших квотыг нь өгч нүүрсчин Ж.Мөнхбатыг баярлуулах алхам хийхгүй нь бололиой. Учир нь МАН-ын дарга нар түүний ард ямар, ямар улстөрчид байгааг мэдсэн учраас түүнд нэр дэвших квотыг өгөхгүй гэх яриа МАН-ын цагаан байрнаас гарч эхэлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна