Монголчууд ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй болохоор 2021 онд бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн...

Moderator
2024/05/17

 Тухайн үед “Газрын тосны үйлдвэрээ барихгүй, тооцоо төлөвлөөгүй ийм ажлыг шууд эхлүүллээ” гэх шүүмжлэл гарч импортын шатахуунтай байх сонирхол нь давамгайлж байна гэх эсрэгцэж байв.

Тэгвэл Мянганы сорилтын II компакт гэрээний хүрээнд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил одоо 60 орчим хувьтай явж буй бөгөөд  ирэх онд бүрэн дуусна.

Монгол Улс 2040 он гэхэд усны гачланд орно гэх ийм прогнозтой  үед энэ бүтээн байгуулалтыг монгол хүн бүр дэмжих учиртай.

Ус гүн цэвэршүүлэх энэ үйлдвэр ашиглалтад орсноор Үйлдвэр комбинат, Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бөгөөд нийслэлийн усан хангамж 80 орчим хувиар нэмэгдэх юм байна.

Үр өгөөж нь алс хэтдээ бүр хэдэн зүунаар дамжих энэ үйлдвэрийг Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд хийж буй бөгөөд Монгол Улсын тогтвортой  хөгжийг хангахад маш чухал  ач холбогдолтой хэмээн үзэж буй ажээ.

Бид газрын тосоо олборлож шатахуун үйлдвэрлэлээ ч усгүй бол амьдрал үгүй. Тиймээс төр засгийн зүгээс  хийж буй алсыг харсан, нүдээ олсон энэ ажилд ОНЦ гэсэн үнэлгээ өгмөөр байна.

Ард иргэдэд ийнхүү үнэлэгдэж буй энэ ажлын эхлэл  2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар тавигдсан түүхтэй гэдгийг ч мөн онцлох хэрэгтэй.

Зургаан жилий өмнө үзэглэгдсэн тухайн гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бол Монгол Улсын Засгийн газраас 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн  байдаг.

Энэхүү гэрээ нь 2026 оны 3 дугаар сарын сүүлчээр дуусах бөгөөд энэ хугацаанд

“Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”
“Хаягдал ус дахин боловсруулах”
“Усны салбарын тогтвортой байдлыг хангах” гэсэн гурван төслийг дээх хугацаанд бүрэн хийсэн байх ёстойг ч бас дурдах нь учиртай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна