Сүхбаатар аймгийнхан, тэр тусмаа Эрдэнэцагаан сумын нутаг бараг л хуйхлагдчихсан гэхэд хилсдэхээргүй болчихлоо.
“Түймэр гарч гэнэ” гэх мэдээлэл сонссон хүмүүс “Өнөөх Эрдэнэцагаан л биз”, “Эрдэнэцагаан биш байгаа…?” гэцгээдэг болж.
Ер нь зүүн тийшээ гарсан гал түймрийн бараг л 60, 70 хувь нь Сүхбаатарт гарсан байдаг бөгөөд хаяа залгаа Дорнод Хэнтий ч бас хоморгонд нь өртчихсөн л яваа. Тэр тусмаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гал дуудчихсан аятай байнга л түймэр гарах болж. Энэ суманд өнгөрсөн оны мөн үед ч бас хэд хэдэн удаа ой хээрийн түймэр гарч багагүй гарз хохирол учирч байсан.
Тэгвэл зөвхөн 2024 оны 4 сарын 6, 10-нд түймэр гарсан бол 4 сарын 22-нд түймэр гарсан. Жаахан зуур завсарласан аятай 5 сарын 12-нд ч бас дахин гарсан. Сар гаруй хугацааны дотор 3 удаа түймэр гарч байгаа нь өөрийн эрхгүй хар төрүүлж буй хэрэг.
Зөвхөн энэ суманд гэхэд уул уурхайн 30 гаруй тусгай зөвшөөрөл олгосон нь ийм байдал хүргэж байж ч мэдэх л юм.
Товчхондоо бол “Гал тавьж, түймэр гаргаад байх сонирхол байна гэж харадахад хүргээд байгаа юм..
Төрж өссөн аймагт нь ийм гай нүүрлээд байхад олон ч жил тус аймгийн Засаг ноён байсан, өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чухам юу бодож яваа бол...?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна