АН-ын гишүүд болох хуульч Х.Номингэрэл, эдийн засагч М.Чимэддорж нар сарын өмнө УИХ-аас баталсан хуулийг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийв. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл нь төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, халамж болон бэлэн мөнгө тараах шинжтэй байна хэмээн сарын дараа дуугарав. Улмаар энэ хуулийг сонгуульд зориулсан хэмээн тодотгосон нь эрхэм хуульч, эдийн засагчдын сэтгэлгээний бядыг илтгээд өгчихөв. Учир нь ердөө хэдхэн сарын өмнө монгол орны нийт нутгийн 70 хувьд зуд турхан болж, малчид маань байдгаа барсан хатуу өвлийг монголчууд, тэр дундаа малчид давсан. Зудын улмаас огт малгүй болсон, хотоо харлуулсан олон мянган малчин өрх хөдөөд бий. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөлөлд утгаараа автсан, амьжиргаагаа алдсан малчдын бодит жишээ. Тийм ч учраас Засгийн газраас санаачлан дээрх хуулийн төслийг боловсруулсан байдаг. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцүүлж, малчдын санал, зөвлөмжийг ч тусгасан юм. Уг хуулийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэлсэн бөгөөд малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ. Улмаар дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломжийг бүрдүүлэхээр Засгийн газар зорьсон. Гэвч АН-ынхан үүнийг эсэргүүцэн, үгүйсгэв. Арилжааны банкуудаас олгох зээлийг төрийн мөнгө хэмээн улс төржүүлж суугаа нь малчдын амьжиргааг дээшлүүлэх хүсэлгүйнх нь нэг илрэл болчихов. Угтаа тэдэнд улс төржүүлэх мянган сэдэв байгаа ч малчдыг дэмжих, тэднийг чинээлэг болгох сонирхол өчүүхэн ч үгүй гэдгээ ингэж баталгаажуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна