“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тухай шүгэл үлээж, олонд танигдсан, түүний эхнэр Н.Ундрах АН-аас нэр дэвшихээр зэхэж байгаа бололтой. Ингэхдээ бүр АН-ын жагсаалтад орохоор яриа хийж байгаа аж.
Боловсрол, мэдлэгтэй Н.Ундрахын хувьд хүчирхийллийн хохирогч болоод зогсохгүй хамтдаа бүтээсэн амьдрал нь орвонгоороо эргэж, хамаг хөрөнгөө Д.Сүндий болон түүний ойрын хүрээнийхэнд алдаж, өмссөн хувцастайгаа орох орон, очих газар болчихсон тухайгаа цахим орчинд цацаж байсан нь саяхан.

Харин энэ удаа тэд эвлэрч нэгдэв үү эс бөгөөс хэн нэгэн нь заавал УИХ-ын гишүүн болох зайлшгүй шаардлагатай болохоор зүтгээд байна уу гэдэг нь тун хачирхалтай. Учир нь, тэд сүүлийн үед хамт яваа нь харагдах болсон бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Сүндий Н.Ундрахт дэмжлэг үзүүлж яваа болов уу гэх таамаглал байна.
Асуудлыг эргэн санавал, Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гэр бүлийн хүчирхийлэгч гэдэг нь олон нийтэд ил болж, АН-аас нэр дэвших эрх олгоогүй. Тиймээс Д.Сүндий “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвших квот авч, бүр СЕХ-ноос үнэмлэх гардаж байв.

Гэхдээ тэдний амьдрал эгээ л нийт монголчуудын чихийг дэлдийлгэсэн тул хуулийн байгууллага анхааралдаа авсан. Харамсалтай нь, гэр бүлийн хүчирхийллийн хэргээ нуухын тулд Д.Сүндий өөрийг нь шалгаж байсан цагдаа нарт хахууль өгч, “мултарсан” байдаг. Тиймээс ч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр өөр нам царайчилсан гэсэн үг. Түүнчлэн хуулийн байгууллагаас Д.Сүндийг авлигын хэргээр шалгаж, шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Гэвч өнгөрсөн жил буюу 2023 оны 11 дүгээр сард магадлангаар орж, чухам л хүмүүжсэн шүү гээд суллагдаж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
202.126.90.236
Нэр дэвшээсэй :))
Хариулах202.131.232.74
Эвлэсэн Монгол юунаас ч хүчтэй.
Хариулах66.181.161.139
Iish chaavas daa.Sundiigees iluu MGLiig zalgij bga MAN garuudaa ehleed yl eg.77 hulgaichiin idsen uusani 000.1 huviig Sundii idsen gj bod.Dornogoviinhon ch gesen aav n ymar shan emch hun blaa.Meregjil .medlegtei zaluusaa demjine gj bhgui.D.Altangerelii g demjih heregtei.Shine zaluusaa garga.Turiin ordondoo hun alchihaad bhd daraad egnerch baij.neg zaluu ehnerteigee hereldeel biz.Eersdiin temeen chinee aldaag toohgui baij.tevnen chinee uomiig yasan olon jil saraar ulig boltol yridag uom.ZGiin mungeer unegui gazar deer baishin barij bga bol daraagiin gishuun urgeljluuleed yvna.tiim mundag uom bol Zuunbayn ymar bn.Eersdiinhee mungeer gants udaa buren shinechil.Zaluusaa.m edleg.bolovsroliig demjih estoi shuu.
Хариулах66.181.177.244
Мөнгө хүүлчихээд олсоноо булаацалдаад зодолдоод дахиад олох олзны хаалга нь уих гэж хараа юу. Ийм хүмүүсээр удирдуулана.
Хариулах202.126.90.236
Bolj ugvul bugd garaasai
66.181.182.119
Улс төрчид бүгд л эрүү болоод, эдийн засгийн гэмт хэрэгтнүүд юм чинь юу нь болохгүй гэж!!! Дэвшээд үзнээ хө Монгол улсад хуулийн засаглал байхгүй хулгайчдын засаг тогтоод удаж бн!!!
Хариулах66.181.160.53
Zuv emegtei . Nuhur bol hogiin gaj donton
Хариулах