Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалж ТӨР эргүүлэн авлаа гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ хэсэг бүлэг нь хэрхэн “ ЦАВЧААГАА” авах нь энэ байгууллагыг хэнээр удирдуулахаас шалтгаална.
Төрд очсоноос хойш уг үйлдвэр гурван ч даргын нүүрийг үзэж, гурав дахь дээрээ энэ үйлдвэр “ШАЛДАА” бууж орхив.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал А.Ариунболдыг чөлөөлж, Г.Дугаржавыг томилсноо Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилж ч байв.
Учраа олохгүй явсаар Намбарын Энхбаярын “ХҮН” гэгдэх Г.Дугаржав “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.
Г.Дугаржав нь 2000 оноос МАХН-тай холбогдсон нэгэн бөгөөд МАХН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Н.Энхбаяртай “сүүл, толгой”-гоо холбосон гэгдэх Г.Дугаржав түүнээс “урвасан” уу..? өөр хэн нэгэнтээ ашиг сонирхолоор нэгдэж, энэ албанд ирсэн гэх нь ч бий.
Тэгвэл түүний “хууль бус” хийгээд Хятадуудад найр тавьдаг тухай мэдээллийг үйлдвэрийн зарим ажилтнууд мэдээллэх болов. Тухайлбал, Г.Дугаржав нь өмнө нь Хятадад ЭСЯ-д зөвлөх хийж байсан бөгөөд Хятадуудтай нэлээн дотносож, энэ харилцаагаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т давуу байдлаар ашиглаж байгаа гэх.
Г.Дугаржав нь бага агуулгатай төмрийн хүдрийг хятад компаниудад нийлүүлэх гэрээг хийж эхэлсэн бөгөөд ирэх жилийн гэрээг ч үзэглээд эхэлсэн гэжээ.
Хятадууд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т очиж лангуун дээрээс бараа авч байгаа аятай “ТҮҮГЭЭД” авдаг бөгөөд дундаас нь Г.Дугаржав “ашиг” авдаг байж ч мэдэх ч хардлага байгааг ажилтнууд нь хэлж байна.
Тус үйлдвэрийн зарим ажилтан, алба хаагчид “Та нар төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөж байгаа биз дээ. Гангын үйлдвэр бариагүй” хэмээн бухимдах болсон аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна