Иргэн та мэдээллээ шалгаарай

Moderator
2024/05/06

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг  өнгөрсөн 4 дүгээр сарын 29-ний өдрөөр зогсоогоод байгаа. Тэгвэл иргэн та өөрийнхөө оршин сууж буй хаяган дээр  “Царцаа” байгаа эсэхийг шалгаж мэдээлэх үүрэгтэй.

Гэтэл Замын -Үүд суманд ийм асуудал мөн л олон байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Жишээлбэл иргэн М-ийн хаяган дээр 2 том хүн 3 хүүхэд нэмэгдчихэж. Иргэн М мэдсэн даруйдаа “ Манай хаяган дээр  хүн нэмж бичсэн байна. Үүнийгээ даруй хасаарай...” гэж хэд хэдэн удаа хэлсэн ч  хасалт хийхгүй байсаар байгаа юм байна.

Хариуд нь бүр “Сонгууль дөхөөд ирэхээр автоматаар хасагдчихна ш дээ, юун сүртэй юм. Ямар өвөрт чинь ороод хэвтэх гэж байгаа биш...” гэх тайлбар өгөөд сууж байгаа сурагтай.

Яг ийм байдал газар авч гэмээнэ та бидний сонгогчдодоо өгөх санал  замхарч мэдэх учраас даруй шийдүүлэх хэрэгтэй. Хэрэв шийдэж өгөхгүй бол дээд шатных нь байгууллагад өргөдөл гаргаж болно.

Манай улсын сүүлийн 5 жилийн бүртгэлийн мэдээллээс  харахад 2019 онд 145.088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278.180 бүртгэл бичигдэж байсан бол 2024 онд шилжилт хөдөлгөөнийг  зогсоох хүртэл 70.070 иргэн шилжээд байгаа юм байна.

Улсын бүртгэл газрын мэдээллээр 2024 оны 1 дүгээр сараас

нийслэлийн дүүрэг хооронд 7796
нийслэлээс орон нутагт 6573
орон нутгаас нийслэлд 10.982
орон нутгаас орон нутагт 2962 хүн шилжилт хөдөлгөөн хийсэн гэх статистик гарчээ.
Гэхдээ энэ бол бодит тоо биш гэдгийг зарим эх сурвалжууд болон нам эвслүүдээс мэдээлсээр байгаа юм. Иймд иргэн та таны оршин сууж буй хаяган дээр хүн нэмж бүртгэсэн эсэхийг сайтайр шалгаж мэдээлээрэй. Энэ бол иргэн таны үүрэг юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна