Булган аймаг, Хангал сум . Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 6 бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 05.05-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлсэн.
Ингэхдээ Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн "Баян хошуу" гэдэг газар хүртэл 116 км завиар урсаж, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийсэн, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу 05.06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Сэтгэгдэл бичигдээгүй байна