Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Moderator
Өчигдөр 10 цаг 47 минут

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж буй. Түүнийг шалгах явцад прокурорын байгууллагаас сэжигтнээр баривчлах саналаа шүүхэд хүргүүлжээ. Гэвч аавынх нь ажил явдал таарсан тул уг саналаасаа прокурор өөрсдөө татгалзсан байна.

Энэ талаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхээс тодруулахад "Сэжигтнээр баривчлах санал ирсэн. Гэвч ар гэрийн гачигдал таарсан тул шүүх хуралд орохоос прокурорууд өөрсдөө татгалзсан" гэлээ.

Сануулахад, өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад эрэн хайх хүсэлт өгч, цагдаагийн байгууллагас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан юм. Гэвч 04 дүгээр сарын 25-ны Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон байдаг.


Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.80
    16 цагийн өмнө

    Худал мэдээлэл байх аа 1 жилийн хаөн хэлэлцэх хугацаатай хэрэгт одоо болтол шалгаад явж байна ч гэх шиг

    Хариулах
  • 139.5.218.168
    Өчигдөр

    1 hunii buruu bn gej bhguiee. Nuguuh ni yaj huniig uduj bsan boldoo

    Хариулах
  • 139.5.216.181
    Өчигдөр

    Кофе асгаал биз. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав гэдэг. Тэр нь дальжигнаад байхаар асгасан биз. Одоо л сөхөх болж гэнэ. Зүгээр орхи наад охиноо.

    Хариулах
    • 153.216.163.147
      8 цагийн өмнө

      Cham deer ch bas coffee asgaj bolohnee uur deeree asguulchaad ingeed heleed suuhuu uhne bizde chi

  • 202.55.188.39
    Өчигдөр

    Эцэг нь өнгөрсөн болохоор нэг мөр шийдэх гэж байгаа эсвэл охиноор нь сүрдүүлж эцгийнх нь үхлийн шалтгааныг дарах гэж байгаа. Яллах байсан боть эцгийг нь байхад яллах л байсан.

    Хариулах
  • 103.57.93.245
    Өчигдөр

    Их хүмүүжил муу охин бололтой.

    Хариулах
    • 103.212.119.205
      10 цагийн өмнө

      Humuujilteii

  • 66.181.178.225
    Өчигдөр

    Кофе асгаад хоригдох болсон гэж үү? Аль эсвэл өөр хэргээр юм уу? Эхнийх нь бол хорих шаардлагагүй л биз дээ. Энэ охин одоо бага ч болов ухаан суух болов уу? Танил тал ар өврөөр хамаг юмыг нь аргалдаг аав нь байхгүй болчихлоо шт

    Хариулах
  • 66.181.161.189
    Өчигдөр

    Юм болгон цаг хугацаатай, ээлж дараатай гэдэг энэ байхдаа

    Хариулах
  • 103.57.95.111
    Өчигдөр

    Энэ үнэхээр бүтэхгүй охин. Тэр эхнэр нь ч гэсэн аймшгийн хэрүүлч. Лайв явж л байсан даа. Аав яахав сайн өмгөөлөгч байсан юм байгаа биз

    Хариулах
  • 103.10.23.154
    Өчигдөр

    Аавтай үедээ аархаж явсан бол Аавгүй үедээ аргадаж туулах болж дээ хорвоог одоо. Тансаг баян эрх мэдэлтэй эцэг эхийнхээ буянаар далдайж явдаг эрхийн тэнэг задарсан гөлөгнүүд эндээс нэгийг ойлгож хоёрыг тунгаах болтугай юм гэдэг дуусдаг юм шүү мөнхөд саагина гэж байдгүй юм.

    Хариулах
  • 139.5.216.194
    Өчигдөр

    Хэрэв өөр энгийн ард иргэд байсан бол шүүх яах байсан бэ ар гэрийн боддог юм болов уу

    Хариулах
  • 66.181.160.52
    Өчигдөр

    Чааваас охиныг нь хорих аргаар хүч хэрэглэж зугаа хийх гэж байгаа юм бол уу гэж бодогдоод явчихлаа ийм арчаагүй хууль хяналт төр засаг гэж байдаг юм уу муу аавыг нь амьд байхад нь хорихгүй яасын хүүхдийн сэтгэл зүйн хувьд хүнд л байгаа

    Хариулах
  • 202.9.40.200
    Өчигдөр

    Delhiid hulgai luivar n tsatsagdaad bga.ih nayd terbumiin heregtengee yaj chadahgui tolgoi deeree zalaad baij icheeche prokuroruud.shuugchi dee ene ohinoos iluu onts notstoi hulgaichuud saaral ordond chin bugej bn.Arai ch.

    Хариулах
  • 59.153.113.61
    Өчигдөр

    Охиныг нь орхичихооч дээ. Одоо ойлгоо байлгүй дээ

    Хариулах
    • 66.181.185.90
      Өчигдөр

      Иймэрхүү хүмүүс хэззж ч ойлгодоггүй юм

  • 66.181.161.226
    Өчигдөр

    Нүгэл нь нүдээрээ гэж

    Хариулах