Алтайн хүдэр” ХХК-ийн захирал "Баян" гэх хочит Р.Базарааг одоогоос 14 хоногийн өмнө ЭЦА-аас баривчилсан билээ. Түүнийг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудалд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шалгалтын үеэр эдийн засгийн томоохон хэрэг үйлддэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар эх сурвалж мэдээллэв.
Тодруулбал, Р.Базараа нь ”Тээвэр хөгжлийн банк” худалдан авч түүгээр дамжуулан олон жилийн турш мөнгө угаах болон хууль бусаар санхүүгийн гүйлгээ хийх, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргүүдийг үйлджээ.
Мөн цаашлаад улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцсон аж. Үүнээс гадна Р.Базараа нь БНХАУ-ын иргэн гэдгийг зарим иргэд цахим орчинд нийтэлж байв. Мэдээллийг нягталж үзэвээс, Баян хочит Р.Базараагийн өвөө нь БНХАУ-ын харьяат Лү Виесон нь Монгол Улсын иргэн Д.Паламсүрэнтэй гэр бүл болж Базараагийн аав Раднаабазар мэндэлж байсан гэх мэдээлэл байна. Харин Р.Базараа нь бусдад өөрийгөө Монгол хүн гэж итгүүлж, Монгол Улсын нутагт хуулиас гадуур банк санхүүгийн үйл ажиллагаа явуулсаар Дэлхийд тооцогдох хөрөнгөтэй нэгэн болжээ. Өдгөө түүнийг Монгол улсын нутагт санхүүгийн хууль бус үйлдлүүдээр үлэмж их хөрөнгөжиж, олсон их хэмжээний орлогоороо улс төрийн сонгуулийг санхүүжүүлсэн үйлдлийг нь хуулийн байгууллагаас шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
202.126.90.150
Түүний ард анхны эхнэрийн аав буюу хадам е.асан Очирбат гуай Багабанди гуай гэх мэт хүмүүс байдаг сонгууль санхүүжүүлсэн гээд байгаа нь одоогийн ерөнхийлөгч Хүүк юм түүний нэр дээр Алтайн Хүдэр, бүрдэл майнинг их говь гэх мэт маш олон уурхайтай бүх уурхай техникүүд нь өөрийнх нь өмч Хөвсгөлд хүртэл далайн эрэг дээр агарта Ресорт гэх амралтын газартай Монголд машинаар биш нисдэг тэргээр явдаг хүн. Ингээд дүгнэхэд энэ хүнийг хорьж ял өгч чадвал Монголын бас нэгэн хонгил цэвэрлэгдэнэ. Даанч чадахгүй бхдаа хөөрхий сонгуулийн өмнөх шоу л байх
Хариулах142.126.229.116
Цагаан хуудастай Монгол нэртэй хятад хүмүүс Улаанбаатараар дүүрэн л юм билээ. Хотын гэх тодотголтой хүмүүсийн удам судар эргэлзээтэй шүү.
Хариулах