​ ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар цагдаагийн биед халдаж, бусдыг зоджээ

Moderator
Өчигдөр 14 цаг 34 минут

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Занабазар архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж, танхайрчээ. Тэр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд аймгийнхаа Ханбогд суманд архи ууж, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч Э-г зодож, танхайрсан байна. Мөн хамт байсан иргэн Э-гийн биед халдаж, хавиргыг нь хугалж хүнд бэртэл учруулжээ.
Ж.Занабазар өмнө нь сумынхаа ИТХ-ын төлөөлөгч байсан бол 2020 оны сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Гэвч сүүлийн жилүүдэд түүний зан ааш нь эвдэрч, асар их хөрөнгөжих болсон талаар нутгийн иргэд нь ярих болсон байна. Өөрөөр хэлбэл Ж.Занабазар аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноор ихэд давилуун загнаж, төрийн цагдаад хүртэл халдаж болжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.159
    7 цагийн өмнө

    Ямарч хариуцлага байхгүй аймгийн төлөөлөгчөө гэж төрд шургалах арга юм уу даа зайлуул.

    Хариулах
  • 66.181.190.145
    Өчигдөр

    Засс давилуун болсон ч гэх шиг

    Хариулах